Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-04-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгууллаа

 
Тус шүүхийн тамгын газраас Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 2022-2023 онд шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулсан 2 дугаар ээлжийн сургалтыг 2022 оны 4 сарын 25-ны өдөр хийж 17 иргэдийн төлөөлөгч танхимаар, 4 иргэдийн төлөөлөгч цахимаар нийт 21 иргэдийн төлөөлөгчийг хамрууллаа.
 

Сургалтыг Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт замын зардал олгох журмын хүрээнд явуулж, анхан шатны бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, дүгнэлт хэрхэн гаргах, шүүх хуралдаанд оролцоход юуг анхаарвал зохих талаарх мэдээллийг олголоо.
 
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 42   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031