Тус шүүхийн тамгын газар нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан дүрэм, журмуудыг нэгтгэн "Дүрэм, журмуудын эмхэтгэл” цахим системийг үүсгэж, 2022 оны 04 дүгээр сарын .... өдрөөс тамгын газрын үйл ажиллагаанд нэвтрүүллээ.
Уг систем нь "Эхлэл”, "Журмууд”, "Журмын төслүүд”, "Ёс зүйн зөвлөл”, "Шүүхийн системүүд” гэсэн цонхтой бөгөөд шинээр батлагдсан журмуудыг нэмж оруулах, журмын төслүүдэд шүүгч ажилтнууд саналаа цахимаар өгөх боломжтой юм.
Мөн шүүхийн тамгын газрын Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, үйл ажиллагаандаа баримтлах дүрэм, журмууд, ёс зүйн зөвлөлд гомдол гаргах, санал хүсэлтээ цахимаар илгээх боломжтой юм.
Ингэснээр шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилчдын ажлыг хөнгөвчилсөн, шаардлагатай мэдээллийг түргэн, шуурхай авах, холбогдох санал хүсэлтээ цахимаар илгээх нөхцөл боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлогтой юм.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар