Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Улсын тэмдэгтийн хураамж болон бусад хураамжаа төлж шүүхийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжийг бүрдүүллээ

 
"ГЭРЭГЭ КИОСК” машиныг шүүхийн үйлчилгээнд нэвтрүүлснээр шүүхийн архивын үйлчилгээ, улсын тэмдэгтийн хураамж, бусад үйлчилгээний төлбөрөө банканд очихгүйгээр тус төхөөрөмжийг ашиглан төлөх боломжтой болж байгаа юм.
Учир нь Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа татварын байгууллага дээр очиж татварын нэхэмжлэх гаргуулан авч банканд оочирлож гүйлгээ хийж баримтыг шүүхэд өгдөг байсан. Дээрх ажиллагаа нь цаг хугацаа, зардлын хувьд иргэдийг чирэгдүүлж, хүндрэл учруулдаг байсан.
Улсын тэмдэгтийн хураамжийг киоск төхөөрөмжийг ашиглан төлснөөр шүүхийн төвлөрсөн үйлчилгээг иргэд шүүх дээрээс түргэн шуурхай, хялбар авах боломж бүрдэж, цаг хугацааг хэмнэж байгаа юм.
Мөн тус төхөөрөмжийг ашиглан төрийн байгууллагын 23 төрлийн үйлчилгээ, даатгал санхүү, авто тээврийн татвар үзлэг оношилгоо, торгуультай, үүрэн холбооны багц бүтээгдэхүүн үйлчилгээ болон бусад үйлчилгээг авах боломжтой юм.

 
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 74   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    May 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031