Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-04-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс батлан гаргасан журмуудаар сургалт, мэдээлэл хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Шүүхэд албан хэрэг хөтлөх журам, Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам, Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс болон албан томилолт, замын зардал олгох зэрэг журмуудад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан.
Тухайн журмуудыг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан тамгын газрын захиргааны ажилтнуудад сургалт, мэдээллийг хийлээ.
Сургалтын үр дүнд журмуудад орсон нэмэлт өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар харилцан ярилцаж санал солилцлоо.
 
 Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 90   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930