Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-02-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан байгуулах, түүний байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг танилцуулав

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 58 дугаар тогтоолоор баталсан шүүхийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлтийг тухайн шүүхүүдэд танилцуулж судалгаа, мэдээлэл, зардлын тооцоонд үндэслэн анхан болон давжзаалдах шатны шүүхийг дагнах, тойргийн зарчмаар байгуулах тухай судалгааг нийт шүүгч, ажилтнуудын нэгдсэн хуралд танилцуулж шүүх байгуулах талаарх саналыг авч нэгтгэн Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлэхээр боллоо.

 

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 94   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930