Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-01-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ" танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгууллаа

 
Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан "Үндсэн хуулийг хэн сайн мэдэв вэ” танин мэдэхүйн АХА тэмцээнийг тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгууллаа.
Тэмцээнд авхаалж самбаа, оюун мэдлэгээрээ бусдаасаа манлайлж 1-р байрт шүүгчийн туслах Д.Ганчимэг, 2-р байрт мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг, 3-р байрт эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар нар шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт ажилтнууддаа ажлын амжилт хүсье.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар
 
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 15   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31