Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-01-2022   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ БОЛОН АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДВИЙН ХҮРЭЭНД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын мэдээлэл болон чиглэл хүргүүлэх тухай 2021 оны 12 сарын 27-ны өдрийн 01/1151, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 01/1174 тоот албан бичиг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 4.1-д заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 11-р бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт шүүгч нарт мэдээлэл хийлээ.
Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж "2021 оны Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системд системд ХАСХОМ хэрхэн мэдүүлэх” сэдвээр,
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Ганчимэг, ШХНБД Ч.Алтанзул, Архив, бичиг хэргийн эрхлэгч М.Лхавгадэмбэрэл нар "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хууль болон Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 11-р бүлэгт заасан Шүүгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр мэдээллийг нийт шүүгч нарт хийж шүүгч нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлж гарын авлага бэлтгэснийг тарааж ажиллалаа.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31