Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-12-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан давтан сургалтад хамрагдлаа

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/124 дугаар тушаалын дагуу "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт зориулсан давтан сургалт”-ыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж байна.
Уг сургалтаар "Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2021 оны 03 дугаар улирлын нэгдсэн мэдээ, түүнд хийсэн дүн шинжилгээ, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тулгамдаж буй асуудлууд, Албан харилцааны ёс зүй, Эвлэрлийн гэрээ боловсруулах, түүнд тавигдах шаардлага, эвлэрлийн гэрээг боловсруулах дадлага ажил зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
 
Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31