Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-12-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн тамгын газрын 2021 оны тайланг нийт шүүгч, ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр хэлэлцүүллээ

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12.3-д "Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тухайн шүүхдээ танилцуулна” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2021 оны тамгын газрын бүтэн жилийн тайланг танилцууллаа.

Шүүхийн тамгын газрын бүтэн жилд хийсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд шүүгч ажилтнуудаас тайлантай холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, санал хүсэлтийг 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгахаар тогтлоо.

 

 

 

 

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 38   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31