Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-12-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ХЭМ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА.

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан "Хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг” шүүгч ажилтнуудаас санал авч шинэчлэн баталлаа.
Хөдөлмөрийн дотоод журмын нэршил нь Хөдөлмөрийн тухай хуулиар "Дотоод хэм хэмжээ” гэсэн нэршилтэй болсон ба тус хуулийн холбогдох заалт, мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн хамт олны шуурхай зөвлөгөөнөөр шинэчлэн баталж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 225   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930