Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-10-2021   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

Төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан цахим сургалтад шүүгч, ажилтнууд хамрагдлаа

Тагнуулын ерөнхий газрын "Төрийн нууцын хэлтэс”-ээс Төрийн нууцтай танилцах эрх бүхий алба тушаалтнуудад зориулсан төрийн байгууллагуудын нууц хамгаалах ажилтан болон нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан "Төрийн болон албаны нууцын тухай” хууль тогтоомжийн талаарх мэдлэг олгох сургалтыг цахимаар зохион байгууллаа. 
Сургалтаар төрийн болон албаны нууц нь юугаараа ялгаатай, нууцын ажилтны хүлээх эрх, үүрэг, нууцыг хадгалах, бусдад задруулахгүй байх талаар холбогдох заавар журмуудын  хүрээнд явагдаж, шүүгч шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдлаа.
 
Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар
 
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930