Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-10-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Журмын талаар сургалт, мэдээлэл хийв.

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Нийт шүүгчийн чуулганаар  Монгол Улсын Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ 20 дугаар зүйлийн 20.2.4-д зааснаар "Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг, Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2-т заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор "Нөлөөллийн мэдүүлэг хөтлөх, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журам”, "Нөлөөллийн мэдүүлгийн загвар”, "Нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт”, "Нөлөөллийн мэдүүлгийн бүртгэл”, "Тэмдэглэл хүлээн авсан тухай бүртгэл”, "Баталгааны тэмдгийн загвар”-ыг тус тус баталсан. 
Тус журмын хэрэгжилтийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт, мэдээлэл хийлээ. 
  Сургалтыг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг, шүүгчийн туслах Д.Ганчимэг нар явуулсан ба цаашид журмын хэрэгжилтийг хангаж ажиллах тал дээр харилцан ярилцаж санал солилцлоо.
 

 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 35   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930