Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-10-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн алба хаагч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулав

 
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар шинэчлэн баталсан "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын хэрэгжилт, 2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөний биелэлт, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлт, харуул цагдаа, дэг сахиулагчийн үйл ажиллагааны талаар хамтарсан уулзалт ярилцлагыг 2021 оны 10 дугаар 14-ний өдөр зохион байгуулав.
Уулзалт, ярилцлагад Шүүхийн тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах, цагдаагийн дэд хурандаа Э.Золбаяр болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуул цагдаа, дэг сахиулагч болон шүүхийн захиргааны ажилчид оролцлоо.
Уулзалтаар: "Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам”, "Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах журам”-ын талаар харуул цагдаа, дэг сахиулагч нарт шүүгчийн туслах Д.Ганчимэг, эрэн сурвалжлах, албадан ирүүлэх шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн биелэлтийн талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар тус тус танилцууллаа.
Цаашид шүүхийн байранд харуул цагдаа, дэг сахиулагч нарыг хариуцсан хамгаалалтын офицер ажилтныг томилон ирүүлж, журмын хэрэгжилтийг хангах, өмнөх оны эрэн сурвалжлах, албадан ирүүлэх шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж ирүүлэх, биелэлтийг сар бүр шүүхийн тамгын газарт ирүүлж байх, харуул цагдаа, дэг сахиулагч нарын өдөр тутмын хяналтыг сайжруулах талаар харилцан тохирлоо.
 
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 38   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930