Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх мэдээлэл солилцоог сайжруулах ээлжит зөвлөгөөн боллоо.

Тус зөвлөгөөнөөр орон нутгийн шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажлын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээлэл солилцоог сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх тухай Хууль зүйн сайдын 2013 оны 1/1210 тоот албан даалгаврын хүрээнд Завхан аймгийн Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр аймгийн Нутгийн захиргааны ордны хурлын зааланд Завхан аймаг дахь шүүхүүдийн тамгын газраас зохион байгуулав.

 

 

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын Хууль Зүйн Хэлтэс, Шүүхүүдийн тамгын газар, Прокурорын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Хилийн цэргийн 0277 дугаар анги, 5 дугаар тойргийн Тахарын алба, Зэвсэгт хүчний 325-р анги, аймгийн Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын алба, Завхан аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл, Монголын нотариатчдын танхимын Завхан аймаг дахь салбарын төлөөлөл оролцов.

Тус зөвлөгөөнд Тамгын газрын дарга Д.Энхжаргал шүүхийн шинэчлэл болон, шүүн таслах ажиллагааны 2014, 2015 оны мөн үеийн дүн мэдээний талаар мэдээлэл хийж, Монгол улсын шүүхийн цахим шийдвэрийн сан "shuukh” апликейшны талаар танилцуулж гар утсанд нь тус апликейшныг суулгаж өгөх ажлыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил боллоо.





dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1589   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031