Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-03-2016   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал

"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал "Шүүхийн шинэтгэл орон нутагт” сэдвийн хүрээнд боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, МУ-ын Гавьяат хуульч Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг нар оролцсон юм.


Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар "Шүүхийн шинэтгэл орон нутагт” сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн бөгөөд Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрууд онлайнаар холбогдлоо.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж хэвлэлийн бага хурлын эхэнд хүрэлцэн ирсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчдэд талархал илэрхийлээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүн орон нутгийн нийт шүүхүүдэд очиж ажилласан талаар товч танилцуулсан юм. Ингэхдээ МУ-ын нийт шүүхүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулахаас гадна МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилж, эхлүүлсэн шүүхийн шинэтгэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд хүрсэн үр дүнг нийт шүүхийн байгууллагын шүүгч, ажилтнуудад болон иргэд, хөдөлмөрчдөд тайлбарлан таниулах нь энэ удаагийн албан томилолтын гол зорилго байсан гэдгийг онцоллоо. Мөн аймгийн төвүүд болон төвлөрсөн суурин газруудын иргэд олон нийттэй уулзаж, МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэлийн бодлого, шаардлага үндэслэл, хүрсэн үр дүнг танилцуулж, иргэд шүүхийн шинэтгэлийн талаар ямар бодол, саналтай байна, шүүхийн шинэтгэл иргэдэд хэр үр дүнгээ өгч байна, мэдрэгдэж байна уу, ер нь юу өөрчлөгдөв гэж иргэдийн санал бодлыг анхааралтай сонслоо. Шүүхээс үйлчилгээ авч байгаа хүмүүсийн сэтгэл, санаа ямар байна, тэдэнд шүүхийн шинэтгэл мэдрэгдэж байна уу гэж сонсох явдал бол бидний хамгийн чухал зорилт байлаа гэв. Түүнчлэн "Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн” ажлыг иргэдэд танилцуулж, шүүхийн шинэтгэл иргэдийн амьдралд хэрхэн үр дүнгээ өгч байгааг сонссон байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж баруун бүсийн найман аймгийн шүүхүүдэд ажиллаж, шүүгч ажилтнуудтай төдийгүй иргэдтэй уулзалт хийсэн бөгөөд иргэд шүүхийн шинэтгэлд сэтгэл хангалуун байна гэдгийг тэрээр дарга онцолж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд МУ-ын 21 аймаг, Улаанбаатар хот дахь зарим шүүхүүдэд ажилласан дүнгээс харвал МУ даяар өрнөсөн "Шүүхийн шинэтгэл” гэх том өөрчлөлт ард түмэнд хүрч үр дүнгээ өгч чаджээ хэмээн Н.Лүндэндорж дарга дүгнэж хэллээ. Аймгийн төвд хийсэн уулзалтад 350-600 орчим иргэн хамрагдаж байсан бөгөөд уулзалтын үеэр иргэдийн санал, бодлыг сонсч байхад шүүхийн үйл ажиллагааг шүүмжилсэн, гомдол санал нэг ч гараагүй гэдгийг онцолж байв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж эцэст нь дүгнэж хэлэхдээ "Шүүхийн шинэтгэл орон нутагт хүрсэн байна. Иргэд шүүхийн шинэтгэлийг ойлгож, мэдэрсэн байна” гэлээ. Түүнчлэн иргэд дагнасан шүүхийн тогтолцооны талаар маш сайн мэдээлэлтэй байсан төдийгүй дагнасан шүүхээс ухрахгүй байхыг захиж байжээ. Шүүх дагнаж, шүүгч мэргэшсэнээр шүүгчийн ур чадвар сайжирсан гэдгийг шүүхээс үйлчилгээ авсан иргэд ил тод хэлж байна гэсэн юм. Мөн нийт шүүх, шүүхийн захиргааны ажилтнууд ч дагнасан шүүхээс ухрахгүй байхыг захиж хэлсэн байна. Дагнасан шүүхийн ач холбогдлыг шүүхээр үйлчлүүлсэн иргэд төдийгүй үйлчилгээ үзүүлсэн шүүгч, ажилтнууд ч хүртэл ойлгож, хүлээж авсан байна гэдгийг сонсоход сэтгэлд таатай байлаа хэмээн тэрбээр онцоллоо. Иргэд нэг зүйлд жаахан сэтгэл дундуур байгаа нь ажиглагджээ. Энэ нь шүүх шударга шийдвэр гаргадаг. Энэхүү шийдвэрийн хэрэгжилт тааруу байгаа гэдгийг иргэд уламжилсан байна. Тухайлбал төрийн захиргааны албан хаагчид өнөөдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь тогтоочихоод, маргааш нь халдаг, эсвэл огт хэрэгжүүлдэггүй хэмээн иргэд шүүмжилжээ.


Үүнээс гадна шүүхийн шинэтгэлийн хүрээнд гарч ирсэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэд сайшааж, маш үр дүнтэй байгааг уламжилжээ. Эвлэрүүлэн зуучлал шүүхийн ачааллыг бууруулаад зогсохгүй иргэдийн хоорондын найрсаг харилцаагаа хэвээр хадгалж үлдэхэд маш их ач холбогдолтой зүйл болсныг онцолж байсан гэлээ. Харин шүүгч нарын хувьд ихэнх шүүхэд шүүгчийн тулсан гурван орон тоо батлагдсан байдгаас шалтгаалаад нэг нь өвдөх эсвэл татгалзсан тохиолдолд бүрэлдэхүүнгүй болчих гээд байдаг нийтлэг бэрхшээл байгааг дуулгажээ. Гэхдээ улс орны эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдээд шүүгчийн орон тоог 2016 онд нэмэх боломжгүй байгааг Н.Лүндэндорж дарга хэлсэн юм.


 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 986   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031