Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-06-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хэргийн хөдөлгөөний сургалтад хамрагдлаа.

 
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан "Хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал ба бүртгэл, хяналтын нэгдсэн системийн цахим сургалт” 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын захиргааны нийт ажилтнууд хамрагдлаа.
Сургалтаар эрүү, иргэн, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэх, хэргийн хөдөлгөөний бүртгэл, хяналтын нэгдсэн систем дээр үр нөлөөтэй, бүтээмжтэй ажиллах мэдлэг, чадварыг олгох, дээшлүүлэх, батжуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, системийн хөгжүүлэлтэд цаашид анхаарах асуудлыг тодруулахад чиглэж шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох ажилтнууд мэдээлэл өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
 
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

3 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 80   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31