Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
18-06-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хэргийн хөдөлгөөний албан хэрэг хөтлөлтөд хяналт-шинжилгээ хийлээ

Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 06 сарын 03-ны өдрийн А/19 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт, Иргэний нэгдсэн систем, Эрүүгийн болон захиргааны хэргийн бүртгэл хяналтын систем, шүүхэд албан хэрэг хөтлөх журмын хэрэгжилт, архивын үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.
Хяналт-шинжилгээ үнэлгээ хийсэн тухай ажлын тайланг нийт шүүгч ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулж, шалгалтаар илэрсэн зарим нэг алдаа дутагдлыг нэн даруй арилгах, дахиж гаргахгүй байх талаар тамгын газрын ажилтнуудад үүрэг болголоо.
Мөн 1-р улирлын байдлаар хэргийн хөдөлгөөний албан хэрэг хөтлөлтөд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээгээр гаргасан алдаа дутагдлыг арилгаж давтан гаргаагүй, холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаж байгаа нь дотоод хяналт шалгалтыг улирал бүр хийсний үр дүн гарч байна.
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно
нэг буюу түүнээс олон хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 50   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031