Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-06-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн тамгын газрын ажилтнууд “Статистикийн мэдлэг олгох” сургалтад цахим хэлбэрээр хамрагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй сургалт нь шүүхийн захиргааны ажилтнуудад статистикийн анхан шатны мэдлэг, ур чадвар олгох, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн бүртгэлийг сайжруулах, бүртгэлд үндэслэн үнэн бодит мэдээллийг цуглуулах, боловсруулах, анализ дүн шинжилгээ хийх, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаандаа ашиглах чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор цахим хэлбэрээр зохион байгуулагдаж  байна. 
Дээрх сургалтад хамрагдснаар захиргааны ажилтны мэдлэг чадвар дээшилж шүүхийн статистикийн мэдээллийн ач холбогдол нэмэгдэх, мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг бий болгох юм.
 
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 37   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031