Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Одонзулыг Шүүхийн захиргааны байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Хүндэт тэмдгээр шагнасныг тус шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм хамт олны өмнө гардуулан өгч ажлын өндөр амжилтыг хүсэж баяр хүргэн дурсгалын зүйл гардуулан өглөө.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар