Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Хэргийн хөдөлгөөний албан хэрэг хөтлөлтөд хяналт шинжилгээ хийв

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/08 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ньэрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, эрүү, иргэн, захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн ажиллагаа, шүүхийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагаанд дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.

 

Хяналт шинжилгээ хийсэн тухай ажлын тайланг нийт шүүгч ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцуулж, шалгалтаар илэрсэн алдаа, дутагдлыг нэн дариу арилгах, цаашид холбогдох дүрэм журмыг хэрэгжүүлж, алдаа дутагдал гаргахгүй ажиллахыг шүүхийн тамгын газрын ажилтнуудад үүрэг болголоо.

 

 

 

Завхан аймагдахь Шүүхийн тамгын газар

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 31   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930