Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-02-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгууллаа

Завхан аймаг дахь сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 2021 онд 134 иргэдийн нэрсийг баталсан.

 

Үүнээс Улиастай сумаас иргэдийн төлөөлөгчөөр нэрс нь батлагдсан иргэдэд шүүхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

Мөн дээрх сургалтыг сумуудаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд нарт” zoom” программ ашиглаж зохион байгуулсан бөгөөд сургалтад Цэцэн-Уул, Дөрвөлжин, Шилүүстэй, Сонгино сумдаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд хамрагдлаа.

Сургалтын төгсгөлд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэд сургалтыг техник, технологийн дэвшил ашиглан цахимаар явуулж байгаад талархаад тодорхой мэдээ, мэдээлэл олж авсан, үр дүнтэй сургалт боллоо гэж сэтгэгдлээ илэрхийллээ.

 
 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    March 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031