Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-02-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Эрүүгийн хуулийн хэрэглээ цахим сургалтад хамрагдлаа”

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, Ханнс Зайделийн сангийн "Эрх зүйн боловсролын академи”-тай хамтран Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдэд зориулсан "Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” сургалтад Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид онлайнаар хамрагдлаа.

Уг сургалтаар Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэмэлт байдлыг хангах, эргэлзээтэй, тодорхой бус, тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах дадал, чадвар олгох хандлагыг төлөвшүүлэх зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.

 

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

 

 

 


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 17   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    March 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031